Бидний тухай

“Монгол Тамхи Со” ХХК нь Монгол Улсад 2001 онд байгуулагдсан, эрдэм шинжилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажилладаг тамхины тэргүүлэгч үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компани юм. Бид Монголын тамхины зах зээлд голлох байр суурь эзэлж, нийт зах зээлийн 30 орчим хувийг дангаар ханган ажиллаж байна. Үйл ажиллагаагаа тасралтгүй шинжилж, өвөрмөц бүтээгдэхүүн, ухаалаг стратеги-аар хөгжүүлсээр ирсэн билээ.

Манай компани нь 8000 м.кв талбай бүхий хүчин чадалтай үйлдвэрийн байранд, 150 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэр нь олон улсын чанарын стандартын шаардлагыг бүрэн хангасан бөгөөд чанарын баталгааны олон улсын гэрчилгээтэй.

БИДНИЙ УРИА

“Чин сэтгэл чанарыг бүтээдэг”
Бид бүх ажил, үйлдвэрлэлдээ итгэл, сэтгэл, зүтгэл шингээн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон өндөр стандарт баримтлах зарчмаар ажилладаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, чанар, ур чадвар, нийгмийн хариуцлагаар манлайлагч компани байх. Мөн олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг бүрэн хангах нь бидний зорилго юм.


КОМПАНИЙ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН НЭР

  • Монгол Улсын Ахмадын хүч хоршоо – 30%
    СХД, 18-р хороо, Өнөр хороолол, БЦ012 ангийн хашаанд
  • Монгол Улсын Нью Континент ХХК – 19%
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Баруун үйлдвэрийн гудамж 6/2 тоот
  • БНХАУ-ын Шан Шигийн тамхины үйлдвэр – 41%
    БНХАУ, Ши Ан хот, Гао Шин дүүрэг, Фэн Хуй гудамж
  • БНХАУ-ын Тамхины ерөнхий Шан Ши мужийн компани – 10%
    БНХАУ, Ши Ан хот, Чю Жяны шинэ дүүрэг, Ян Нань 4-р гудамж

Холбоо барих

И-мэйл

info@mongoltamkhiso.mn

Утас

+ (976) 70171099

Факс

+ (976) 70009573

Mongol Tamkhi So