"МОНГОЛ ТАМХИ СО" ХХК-ийн Хүний нөөцийн бодлого нь компаний стратeги төлөвлөгөөнд тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, сонгон шалгаруулах, ажилд томилох, сургаж хөгжүүлэх замаар ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж улмаар компаний соёл, үнэт зүйлсийг илэрхийлэгч өрсөлдөх чадвар бүхий ажилтнуудыг бий болгон төлөвшүүлэх, өндөр бүтээмжтэй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршдог.
Манай компани нь ажлын байр, орон тоо шинээр бий болох, эсвэл ажлын орон тоо сул гарсан тохиолдол бүрт нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг өөрийн вэб сайт болох www.mongoltamkhiso.mn, хөдөлмөрийн зах зээл дээр нээлттэй байгаа ажлын байрны талаарх нэгдсэн мэдээллийг агуулдаг www.biznetwork.mn сайтуудад байршуулахаас гадна Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж, бусад хувийн хөдөлмөр зуучлалын төвүүдээр дамжуулан нийтэд мэдээллэдэг.
Бид нээлттэй зарласан бүх төрлийн ажлын байр, орон тооголон нийтэд зарлан мэдээллэж газар зүй, орон зайн хувьд хаанаас ч тухайн ажлын байруудад өргөдөл гаргах тэгш боломжийг ханган, тогтсон журмын дагуу сонгон шалгаруулалтыг шударга, ил тодоор явуулдаг.
Сонгон шалгаруулалтын үе шат
Манай компаний хувьд шинээр ажилтан авахдаа компаний хэрэгцээнд зориулж баталсан “Хүний нөөцийг бүрдүүлж, сонгон шалгаруулах журам”-г дагаж мөрддөг бөгөөд энэхүү журманд сонгон шалгаруулалтын дараах 4 үе шатыг тусгасан байдаг.
info@mongoltamkhiso.mn
УтасМаркетингийн алба: 70171070
Борлуулалтын алба: 70005318
+ (976) 70009573