“Монгол Тамхи Со” компани нь 2011 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 : 2008 стандартыг нэвтрүүлэн сертификатаа гардан авч байсан билээ. Энэ удаад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудын зайлшгүй хэрэгжүүлэх олон улсын HACCP стандартыг амжилттай нэвтрүүлэн Англи улсын QAIC баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авч байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү стандартыг нэвтрүүлсэнээр бүтээгдэхүүнээ олон улсад борлуулах үүд хаалга бүрэн нээлттэй болж тус компаний бүтээгдэхүүний чанар дэлхийн түвшинд баталгаажиж байгаа юмаа. “Монголтамхисо” компаний нийт хамт олонд баяр хүргэж олон улсад нэр хүндтэй компани болон хөгжих их ажилд нь амжилт хүсье.
Ийнхүү Үндэсний томоохон үйлдвэрлэгч “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК үйл ажиллагаандаа HACCP тогтолцоог бүрэн нэвтрүүлж бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулж дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж чадлаа.
info@mongoltamkhiso.mn
УтасМаркетингийн алба: 70171070
Борлуулалтын алба: 70005318
+ (976) 70009573