Компаний хөгжлийн түүх

Манай компаний байгуулагдаад төдийлэн удаагүй байгаа ч өөрийн ажилчдыг чадавхижуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шат дараалсан оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирснээр тогтвортой, найдвартай ажиллах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх үндэс суурь болоод байна. Мөн ажилтан албан хаагчдынхаа эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллах, урлаг спортын цогц арга хэмжээг байнга зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт сэтгэл зүтгэлээ зориулдаг. Бид бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмжийг тогтмол сайжруулан үндэсний хэмжээний брэнд бүтээгдэхүүнийг дотоодын үйлчлүүлэгчдэдээ хүргэж байгаагаас гадна гадаадын орнуудад шилдэг бүтээгдэхүүнүүдээ экспортолж эхлээд байгаа нь Чин сэтгэлээр чанарыг бүтээж байгаа манай найртай ажилсаг хамт олны олон чухал ажил, хүрсэн амжилтуудын дээж билээ.

2001

“Монгол Тамхи Со” ХХК байгуулагдан хяналт, шинжилгээний бүх байгууллагын хяналтаар орж, Монгол Улсын стандартыг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөвшөөрөл авсанаар , бизнесийн үйл ажиллагаагаа эхэлүүлэх боломжтой болсон юм.

.........
.........
2002

“Алтан навчис”, “Цагаан өргөө”, “Улаан шонхор” бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, хэрэглэгчидэд танилцуулав.
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын " Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага" хүндэт өргөмжлөлийг анх удаа хүртэв. Түүнээс хойш тус шагналыг 7 дахь удаагаа хүртээд байна.

2003

Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэх зорилгоор ажлын байрны өргөтгөл хийж дуусгав.

.........
.........
2004

Хамгийн сүүлийн аймагт борлуулалтын цэгээ нээж , орон даяар борлуулалтын өргөн сүлжээтэй боллоо.

2005

Япон улсын “Mitsubishi Rаyоn”корпорацитай түүхий эд авах гэрээ байгууллаа. Монгол улсдаа хамгийн анхны бүрэн автомат шүүлтүүрийн үйлдвэрийн үүд хаалгыг нээж, ёслолын тууз хайчиллаа.
Монгол Улсын Сангийн Яамны “Тэргүүний татвар төлөгч байгууллага” хүндэт өргөмжлөл хүртэв.

.........
.........
2006

“Импортыг Орлох Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлт “ХИЙМОРЬ” брэндийг худалдаанд гаргалаа.
Монгол Улсын “Манлай татвар төлөгч байгууллага” хүндэт өргөмжлөл хүртэв.

2007

Монгол Улсын тамхины зах зээлийн 53,6 хувийг дангаараа хангаж эхлэв.

.........
.........
2008

Технологийн бүрэн шинэчлэлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулав.

2009

“DUBLISS” брэндийг эх орондоо үйлдвэрлэх албан ёсны эрхийг авч шилдэг бүтээгдэхүүн “Dubliss Blue” -г худалдаанд гаргав.

.........
.........
2010

“Монгол тамхи Со” компаний оффисийн шинэ байрыг барьж дуусав. Монгол улсад хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн бүрэн автомат агааржуулалт болон чийгшүүлэх систэмтэй тамхи үйлдвэрлэх үйлдвэрийн барилгыг ашиглалтанд орууллаа.

2011

Монголын Улсын зах зээлд “Dubliss Black” бүтээгдэхүүнийг гаргав.

.........
.........
2012

Монгол Улсын түүхэнд хамгийн анхны тамхин бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг эхлүүллээ. Бүгд Найрамдах Ангол улс руу “Улаан шонхор” бүтээгдэхүүнээ экспортолж эхэллээ.

Бид

Бид САЛБАРТАА АНХДАГЧ: Тамхи, тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах ажиллагааг Монгол Улсад анхлан эхлүүлсэн байгууллага.
Бид ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ: Импортлогч, борлуулагч биш эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага.
Бид ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ: Монгол Улсын тамхины зах зээлийн 53,6 хувийг бүрдүүлж ирсэн өргөн хүрээтэй хүчтэй өрсөлдөгч байгуулллага.

Холбоо барих

И-мэйл

mongoltobaccoso@gmail.com, info@mongoltamkhiso.mn

Утас

Маркетингийн алба: 70171070
Борлуулалтын алба: 70005318

Факс

+ (976) 70009573

Mongol Tamkhi So