ЧИН СЭТГЭЛ ЧАНАРЫГ БҮТЭЭДЭГ

Trade

Борлуулалт

Манай компани “Номин”, “Боса”, “Миний сүлжээ”, “Макс”, “Алтан жолоо”, “Everyday”, “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ, Олон улсын нисэх буудлын Duty Free дэлгүүрүүдтэй хамтран ажилладдагаас гадна Монгол улсын бүх аймгуудыг хамарсан түгээлтийн сүлжээтэй. Энэхүү сүлжээгээр дамжуулан өөрийн бүтээгдхүүнүүдийг эх орныхоо өнцөг булан бүрт цаг алдалгүй хүргэж байна. Улаанбаатар хотод 1700 гаруй дэлгүүр, хөдөө орон нутагт албан ёсны 30 гаруй гэрээт борлуулагч байгууллагатай хамтран ажиллаж хэрэглэгчиддээ үйлчилж байна.


Далайн чанадад

2012 онд Бүгд Найрамдах Ангол улстай хамтран ажиллах гэрээ хийснээр гадаад зах зээлд анх удаа тамхин төрлийн бүтээгдэхүүнийг экспортолж эхлээд байна. 2013 оноос эхлэн Бүгд Найрамдах Вьетнам улсад бүтээгдэхүүнээ гаргаж эхлээд байна. Жилд дунджаар 80 мянган авдар тамхийг гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

Бидний тухай

“МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Монголын улсын тамхины зах зээлийн томоохон үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч байгууллага юм. Байгуулагдсанаас хойш 10 жилийн дотор Монголын Улсын тамхины зах зээлийн 47%-ийг дангаар хангаж буй үндэсний шилдэг аж ахуйн нэгж болж чадсан тус компани одоогоор нийт 8000 м.кв орчим талбайтай байрандаа 150 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд ISO 9001 стандартын гэрчилгээг авч олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий байгууллага…

Дэлгэрэнгүй

Үйлдвэрийн хүчин чадал

Янжуур тамхины үйлдвэр нь MNS 4968:2000 стандартын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан үйлдвэр юм. Үйлдвэрийн чийг, дулааны хэмжээ тохирсон орчинд үйлдвэрлэл явуулах нь тамхины чанар стандартыг хангах хамгийн чухал нөхцөл бөгөөд манай компанийн үйлдвэр нь дээрхи шаардлагыг хангасан техник, тоног төхөөрөмж болон зориулалтын барилга байгууламжаар хангагдаад байна.

The mark of machines Model Facility
Passim cigarette maker YJ19 8000 sticks per minute
Chang Cheng wrapping machine for super slime cigarettes YJ15 6400 sticks per minute
GDX2-CH is a high-speed model, capable of producing 400 hinge-lid packets per minute YB45B 400 packages per minute
YB43 cigarette carton packing machine for round corner package YB43 120 packages per minute
YB43 cigarette carton packing machine for squar corner package and super slime packages YB43 170 packages per minute
YL23 filter maker YL23 250 miter per minute

Бидний санал болгож буй бизнес боломж

Бүтээгдэхүүний экспорт хийнэ
Шүүлтүүрийн экспорт хийнэ
Бусдын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж илгээнэ
Бусад бараа бүтээгдэхүүний худалдаа хийнэ

Холбоо барих

И-мэйл

info@mongoltamkhiso.mn

Утас

Маркетингийн алба: 70171070
Борлуулалтын алба: 70005318

Факс

+ (976) 70009573

Mongol Tamkhi So