УЛААН ШОНХОР брэнд экспортонд гарч эхэллээ

Үндэсний шилдэг үйлдвэр “МОНГОЛ ТАМХИ СО” компани өөрийн салбартаа авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээгээрээ анхдагч гэдгийг эрхэм үзэгч та бүхэн мэдэх билээ.

Тамхи үйлдвэрлэгчдээс хамгийн анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 : 2008 стандартыг үйлдвэртээ нэвтрүүлсэн. Сүүлийн үеийн дэвшилтэт бүрэн автомат тоног тохөөрөмжийг суурилуулсан, Японы Mitsubishi royan корпорацитай түүхий эд худалдан авах гэрээ байгуулан анхны шүүлтүүрийн үйлдвэрийг байгуулсан. Монголдоо анх удаа нүүрсэн шүүлтүүрт Dubliss тамхийг үйлдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдлын хяналтын систем ХАССАП-ийг нэвтрүүлж байгаа гээд хийж бүтээсэн,хийж бүтээж байгаа олон ажлыг дурдаж болох билээ.

Харин энэ удаа “Монгол тамхи со” компани мөн л анхдагчын байр суурийг тодотгох гэж байна. Та бидний сайн мэдэх үндэсний брэнд Улааншонхор бүтээгдэхүүнээ нийт 80,000 авдарыг Бүгд найрамдах Ангол улсад худалдаалах экспортын гэрээ байгуулан эхний ээлжийн 2040 авдар бүтээгдэхүүн Ангол улсыг зориход болоод байна.

Цаашид Европын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, экспортын барааны тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм билээ. Ингэснээрээ “Монгол тамхи со” компани төдийгүй улс эх орны эдийн засагт багагүй дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой.

Ийнхүү Үндэсний шилдэг үйлдвэр “Монгол тамхи со” компани анхдагч гэдгээ улам баталгаажуулан дэлхийн зах зээлд Монголоор овоглосон брэндийн тоог нэгээр нэмлээ.

Холбоо барих

И-мэйл

info@mongoltamkhiso.mn

Утас

Маркетингийн алба: 70171070
Борлуулалтын алба: 70005318

Факс

+ (976) 70009573

Mongol Tamkhi So