Хүний нөөц

Хүний нөөцийн бодлого

"МОНГОЛ ТАМХИ СО" ХХК-ийн Хүний нөөцийн бодлого нь компаний стратeги төлөвлөгөөнд тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, сонгон шалгаруулах, ажилд томилох, сургаж хөгжүүлэх замаар ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж улмаар компаний соёл, үнэт зүйлсийг илэрхийлэгч өрсөлдөх чадвар бүхий ажилтнуудыг бий болгон төлөвшүүлэх, өндөр бүтээмжтэй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршдог.

Нээлттэй ажлын байр

Манай компани нь ажлын байр, орон тоо шинээр бий болох, эсвэл ажлын орон тоо сул гарсан тохиолдол бүрт нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг өөрийн вэб сайт болох www.mongoltamkhiso.mn, хөдөлмөрийн зах зээл дээр нээлттэй байгаа ажлын байрны талаарх нэгдсэн мэдээллийг агуулдаг www.biznetwork.mn сайтуудад байршуулахаас гадна Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж, бусад хувийн хөдөлмөр зуучлалын төвүүдээр дамжуулан нийтэд мэдээллэдэг.

Анкет бөглөх

Анкет татах

Сонгон шалгаруулалт

Бид нээлттэй зарласан бүх төрлийн ажлын байр, орон тооголон нийтэд зарлан мэдээллэж газар зүй, орон зайн хувьд хаанаас ч тухайн ажлын байруудад өргөдөл гаргах тэгш боломжийг ханган, тогтсон журмын дагуу сонгон шалгаруулалтыг шударга, ил тодоор явуулдаг.

Сонгон шалгаруулалтын үе шат
Манай компаний хувьд шинээр ажилтан авахдаа компаний хэрэгцээнд зориулж баталсан “Хүний нөөцийг бүрдүүлж, сонгон шалгаруулах журам”-г дагаж мөрддөг бөгөөд энэхүү журманд сонгон шалгаруулалтын дараах 4 үе шатыг тусгасан байдаг.

  1. Нээлттэй зарласан ажлын байр, орон тоонд Анкет, холбогдох материал хүлээн авах
  2. Ярилцлага хийх /Хүний нөөцийн менежер 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн хүн тус бүртэй/
  3. Шалгалт авах. /Албан тушаалын ажлын чиг үүрэг, онцлогоос хамаарч Асуудал шийдвэрлэх чадварын тест бөглүүлэх, Кейсэн дээр ажиллуулах, зарим тохиолдолд мэргэжлийн шалгалт авна./
  4. Ярилцлага хийх /Эхний 3-н үе шатанд тэнцсэн ажил горилогчтой алба нэгжийн дарга нар ярилцлага хийнэ./




Холбоо барих

И-мэйл

mongoltobaccoso@gmail.com, info@mongoltamkhiso.mn

Утас

Маркетингийн алба: 70171070
Борлуулалтын алба: 70005318

Факс

+ (976) 70009573

Mongol Tamkhi So